БИДНИЙ ТУХАЙ
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
БИДНИЙ ТУХАЙ
Манай эмнэлэг нь 2017 онд Баянзүрх дүүргийн 22-р хороонд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 онд өөрийн шинэ, орчин үеийн барилгыг ашиглалтад оруулсан.
Манай эмнэлэг нь төвлөрсөн ус, дулаан, цахилгааны системд бүрэн холбогдсон, тав тухтай орчин бүхий 2013.9 м² талбайтай, 4 давхар хагас подвалтой барилга юм.
Барилгын доод давхар (B1)-т эмчилгээний кабинет, хоол шим тэжээлийн алба, ажилчдын хувцас солих өрөө, агуулах байрладаг.
1-р давхарт амбулаторийн хэсэг, 2, 4-р давхруудад стационарын хэсгүүд болон эмчилгээний кабинетуудыг байрлуулсан.
Мөн 4-р давхарт захиргаа удирдлагын хэсэг байхаас гадна, 1 ортой, 2 ортой, 3 ортой, 4 ортой өрөөнүүдийг зохион байгуулсан.
Манай эмнэлэгт нийт 68 өрөө тасалгаа, 31 палатыг багтаасан бөгөөд 1 ортой өрөө 4, 2 ортой өрөө 9, 3 ортой өрөө 4, 4 ортой өрөө 14 байгаа тул өвчтөнүүд тав тухтай, аюулгүй орчинд эмчилгээ үйлчилгээ авах боломжтой.