Удаан хугацааны сэтгэл гутрал, ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны өвчлөлийг “архаг ядаргаа” гэдэг. Архаг ядаргааны үеэр хүний бие махбод өөрчлөгдөж, хямрах боловч ихэнх хүнд ил, хурц шинж тэмдэг илэрдэггүй тул удаан хугацаанд өвчлөх нь бий. Тиймээс дараах шинжүүдээс 3-аас багагүй нь илэрсэн бол “архаг ядаргаа” гэж үзэн, өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл Мандир мед эмнэлэгт цаг аваарай.
1. Анхаарал төвлөрөхгүй
Ядаргааны шинж тэмдэг тархи, мэдрэлийн тогтолцоонд хамгийн их илэрдэг. Нэг зүйлийг удаан хийх, тогтмол хичээллэх, бусдын үг яриаг ойлгоход хүндрэл тулгарна. Учир нь архаг ядаргааны үеэр хүний биеийн байдал доройтох бөгөөд ой тогтоолт ч муудна. Хүний хэлсэн үг, чухал уулзалтыг ч мартах ба хэн нэгэн танаас асуулт асуухад хариулах гэж хэсэг хугацаа зарцуулах болно.
2. Идэх дуршил ихээр төрөх эсвэл буурна
Ядаргаа гормонд нөлөөлөх учир адреналин ялгаруулалтыг багасгана. Ингэснээр хэт их идэх хүсэл төрж, улмаар таргалах, бие хөндүүрлэх шинж илэрнэ. Ийм байдалтай удаан явбал ходоод өвдөх, зүрх базлах, нүүрэнд юм гарах зэрэг сөрөг шинж тэмдэг илэрнэ.
3. Сэтгэлээр унана
Хамгийн сүүлд хэзээ сэтгэл тэнүүн инээсэн бэ? Амралтаар явсан, 100 хувь аз жаргалтай байснаасаа илүү хамгийн сүүлд уйлсан, сэтгэлээр унаснаа санаж байна уу? Тэгвэл энэ нь мөн л архаг ядаргааны шинж юм.
4. Зан ааш өөрчлөгдөнө
Дээрх шинжүүдтэй холбоотойгоор зан ааш өөрчлөгдөж, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болно. Огцом уурлах, цочирдох, энгийн зүйлд ч бусдад гоморхох сэтгэгдэл байнга төрнө.
5. Байнгын өвчин, тавгүйрхэл
Өвчин орооно гэж бид ярьдаг. Нэг бол ханиад хүрчихнэ, нэг бол толгой өвдөнө, ууц нуруу, ходоод гээд ээлжлээд л өвдөөд байна. Жаахан байж байгаад л дахиад өвдчихнө. Эм уугаад ч нэг их дээрдсэн зүйлгүй байх нь элбэг.
6. Гүзээтэй болох
Та илүүдэл жингүй байлаа ч багахан гэдэс урагшаа товойн гарч ирсэн байгааг та анзаарах болно. Гэдэс дүүрч өвдөн, тавгүй санагдаж, жин нэмээд ч байгаа юм шиг санагдаж эхэлдэг.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл Мандир мед эмнэлэгт цаг аваарай.
7. Амттанд дурлаж эхэлнэ
Өөрийн эрхгүй маш их амттай хүнс, бүтээгдэхүүн хэрэглэж эхэлдэг. Нэг чихэр идчихмээр, байж байгаад нэг шоколад идмээр санагдаж, яаж ийгээд л амаа хөдөлгөн суудаг болчихно.