Жил бүрийн 10 дугаар сарын 29-нийг тохиолдуулан Дэлхий нийтээрээ Тархины харвалттай тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

 Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж тархины эдийн өөрчлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг  эмгэг юм.

Манай орны тархины харвалтаас шалтгаалсан нас баралт дэлхийн улс орнуудын дотор 2-р байранд, хөдөлмөрийн чадвар алдалтаар 1-р байрт бүртгэгдсэн. Тархины харвалтын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн 23.8% нь бие даасан, 29.2% нь бусдын тусламж шаардлагатай буюу хагас бусдын хараат, 47% нь өдөр тутмын үйл ажиллагааны түвшин бусдын хараат байна. Монгол улсад бүх харвалтын дотор залуу насныхан 20-26%-ийг эзэлж байгаа нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Иймээс тархины харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, харвалттай хүнийг эрт таньж цаг алдалгүй тусламж үйлчилгээ  үзүүлсэнээр тархины харвалтаас үүдэх  үр дагавараас сэргийлэх боломжтой юм.

Ийм учраас Мандирмед эмнэлгийн эмч ажилчид  мэдлэг сэргээн бататгах  болон хэвтэн эмчлүүлэгчдэд тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, авах арга хэмжээ, сэргээн засах эмчилгээний талаар  эмнэлзүйд тохирсон арга, аргачлал, ойлголт, сургалт  мэдээлэл өгөх зорилготой  өдөрлөг амжилттай зохион байгуулж дуусгалаа.

Хийгдсэн ажлын чиглэл:

  • Тархины харвалтаас сэргийлэх талаархи  зурагт баннер байршуулах
  • Мандирмед эмнэлгийн  эмч ажилчдад “ Тархины харвалт өвчин  ба сэргээн засах эмчилгээ” сургалт  зохион байгуулах
  • Хэвтэн эмчлүүлэгчдэд “ Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх, сэргээн засах эмчилгээний арга барилд суралцах ” сэдэвт сургалт зохион байгуулах
  • Тархины харвалтын талаархи сургалт сурталчилгааны  тараах материал бэлдэх
  • Тархины харвалтын үлдэцтэй  болон эрсдэл өндөртэй үйлчлүүлэгчдийг үзэж, БЖИ ба сахар тодорхойлон, зөвлөгөө өгөх
  • Мандирмед  эмнэлгийнхээ пэйж хуудсанд мэдээлэл байршуулах     

Өдөрлөгийг явуулахдаа 3 үе шаттай зохион байгуулсан.

1-р үе шат:

2024 оны 10 сарын 29-нд Мандирмед эмнэлгийн угтах хэсэгт тус эмнэлгээр  тусламж үйлчилгээ авах иргэдэд тархины харвалтанд өртөж болзошгүй эрсдэлт хүчин зүйл байгаа эсэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар  мэдрэлийн эмчийн үзлэг, сэргээн засах эмчилгээний үзлэг, биеийн жингийн индекс тодорхойлох, сахар тодорхойлох  ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  • Мэдрэлийн эмчийн үзлэгт – 39 үйлчлүүлэгч
  • Сэргээн засах эмчилгээний эмчийн үзлэгт – 23 үйлчлүүлэгч
  • Биеийн жингийн  индекс тодорхойлуулсан – 29 үйлчлүүлэгч
  • Сахар тодорхойлуулсан – 37 үйлчлүүлэгч  ба давхцсан тоогоор 128 үйлчлүүлэгч үзүүлэн зөвлөгөө авсан байна.

Үзүүлж зөвлөгөө авсан иргэдээс жингийн илүүдэлтэй -16, дотор өөхлөлттэй-7, биеийн жингийн индекс  өндөртэй -16, артерийн даралт ихсэлтийн II-III зэрэгтэй  -11, хөдөлгөөний хомсдолтой болон  булчингийн хүч алдагдалтай -10  үйлчлүүлэгч илэрсэн ба нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 46,8% нь тархины цус харвалтын   эрсдэлт хүчин зүйлд өртөж байгаагаа мэдэж авсан ба үзлэгийн эмч нар  урьдчилан сэргийлэх аргыг зааж зөвлөн, зөвлөгөө өгсөн.  

2-р үе шат:

Мандирмед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд 10 сарын 29-ны 15 цагт хөдөлгөөн засал эмчилгээний №109 тоот өрөөнд “ Тархины харвалтын үед үзүүлэх сэргээн засах эмчилгээ” сэдвээр сэргээн засах эмчилгээний их эмч А.Ариунаа сургалт явуулсан ба онолын суурь сургалтаас  гадна дадлагат сургалтыг сэргээн засах эмчилгээний их эмч Б.Ганбат, хөдөлгөөн засалч Б.Мөнхзул, хөдөлмөр засалч А.Нарантунгалаг нар явууллаа. Сургалтанд нийт 20 үйлчлүүлэгч хамрагдаж, цус харвалтын дараах хөдөлгөөний үйл ажиллагааг сэргээхэд туслах аргуудыг сурч, мэдэж авсан.

3-р үе шат:

“Харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-н өдөрлөгийн  удирдамжийн дагуу 10 сарын 30-нд эмч ажилчдын шуурхай хурал дээр мэдрэлийн их эмч Ням “Тархины харвалтын тухай ерөнхий ойлголт”, сэргээн засах эмчилгээний их эмч Б.Ганбат “Тархины цус харвалтын дараах сэргээн засах эмчилгээ” сэдэвт сургалтуудыг явууллаа. Сургалтанд нийт 29 эмч ажилчид хамрагдаж, мэдлэг чадвараа  сэргээсэн сургалт болсон.

Бидний үйлчилгээ

Холбоотой мэдээлэл

ХУЯН ХӨӨРӨХ ҮЕД АВАХ 9 АРГА

Олон цаг хөдөлгөөнгүй суух үед хүзүү хөшиж, улмаар тархиар хатгуулдаг. Энэ нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийссантай холбоотой…
архаг ядаргаа

АРХАГ ЯДАРГААНД ОРСНЫГ ИЛТГЭХ 7 ШИНЖ ТЭМДЭГ

Удаан хугацааны сэтгэл гутрал, ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны өвчлөлийг “архаг ядаргаа” гэдэг. Архаг ядаргааны үеэр хүний бие махбод өөрчлөгдөж, хямрах боловч…
бөөрний үрэвсэл

БӨӨРНИЙ ҮРЭВСЛИЙН ШАЛТГААН

Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж…
сэргээн засах эмчилгээ

ГЭМТЛИЙН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ

Осол, гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хөгжүүлэх нь зайлшгүй чухал. Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг…
Hands Inserting Needles on the Person's Back

УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ГАМ ДЭГЛЭМ

Уламжлалт эмчилгээ гэж юу вэ? Уламжлалт анагаах ухааны эмчилгээ нь  урьдал эмчилгээ, үндсэн эмчилгээ, сүүлийг таслах эмчилгээ гэсэн гурван үе шаттайгаар явагддаг. Уламжлалт эмчилгээний гол…