МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

ХУЯН ХӨӨРӨХ ҮЕД АВАХ 9 АРГА
Олон цаг хөдөлгөөнгүй суух үед хүзүү хөшиж, улмаар тархиар хатгуулдаг. Энэ нь тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийссантай холбоотой. Үүнийг бид “хуян хөөрөх” гэж нэрлэдэг. Хуян хөөрөх эмгэгийг эмчилж, урьдчилан сэргийлэх дасгал хөдөлгөөн хийхгүй бол тархи руу урсах цусны хэмжээ багассан, тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн…

АРХАГ ЯДАРГААНД ОРСНЫГ ИЛТГЭХ 7 ШИНЖ ТЭМДЭГ
Удаан хугацааны сэтгэл гутрал, ядаргаа, сэтгэл санааны тогтворгүй байдлаас үүдэлтэй мэдрэлийн тогтолцооны өвчлөлийг “архаг ядаргаа” гэдэг. Архаг ядаргааны үеэр хүний бие махбод өөрчлөгдөж, хямрах боловч ихэнх хүнд ил, хурц шинж тэмдэг илэрдэггүй тул удаан хугацаанд өвчлөх нь бий. Тиймээс дараах шинжүүдээс 3-аас багагүй нь илэрсэн бол “архаг ядаргаа” гэж үзэн, өдөр тутмын амьдралдаа анхаарах хэрэгтэй….

Толгой өвдөж, дотор муухайрах шинж юунаас болдог вэ?
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл Мандир мед эмнэлэгт цаг аваарай. Толгой өвдөлтийг гарал үүслээр нь анхдагч ба хоёрдогч гэсэн хоёр бүлэгт хуваана. Анхдагч толгой өвдөлтийн үед үзлэг, шинжилгээгээр ямар нэг органик шалтгаан олдохгүй. Анхдагч толгой өвдөлтөд мигрень, хүчдлийн толгой өвдөлт, толгойн багцалсан (кластер) өвдөлт зэрэг тархины бүтцийн өөрчлөлттэй холбоотой бус эмгэгүүд хамаардаг. Харин хоёрдогч…
БӨӨРНИЙ ҮРЭВСЛИЙН ШАЛТГААН
Бөөрөнд байрлах олон жижиг шүүгч түүдгэнцэрүүд үрэвсэхийг бөөрний архаг үрэвсэл буюу бөөрний түүдгэнцэрийн үрэвсэл гэнэ. Түүдгэнцэрүүд нь илүүдэл шингэнийг болон бусад шаардлагагүй бодисуудыг цуснаас зайлуулж шээс рүү дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь нэг удаад үрэвсэж, эдгэхийг хурц хэлбэрийн гэнэ. Харин удаан хугацаанд үрэвсэл эдгэрэхгүй, дахин үрэвсэх хандлагатай бол архаг хэлбэртэй гэж үздэг. Урт…
ГЭМТЛИЙН ДАРААХ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭ
Осол, гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж буй энэ үед гэмтлийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хөгжүүлэх нь зайлшгүй чухал. Гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээг эрт эхлүүлснээр бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн болон нийгмийн оролцоо, амьдралын чанар хурдан сайжирч, өдөр тутмын амьдралын хэв маягт богино хугацаанд шилжих, бэртлийн улмаас бие махбод, сэтгэц оюунд үүсэх үлдэц…
Мандир мед эмнэлэг “ХАРВАЛТТАЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙ ӨДӨР”-ийн өдөрлөгийг амжилттай явуулж дуусгалаа
Жил бүрийн 10 дугаар сарын 29-нийг тохиолдуулан Дэлхий нийтээрээ Тархины харвалттай тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тархины харвалт гэдэг нь тархины судас гэнэт хагарч, эсвэл бөглөрсний улмаас тархины цусан хангамж алдагдаж тархины эдийн өөрчлөлт үүсгэдэг нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт өндөртэй эрүүл мэнд, нийгэм-эдийн засгийн хүндрэл учруулдаг эмгэг юм. Манай орны тархины харвалтаас шалтгаалсан нас…