Нуруу яагаад өвддөг вэ?
Нуруу бол хүний нэн чухал тулгуур эрхтэн юм. Тайван байдлын үед ч, хөдөлгөөний үед ч хамгийн их ачааллыг үүрч байдаг. Нийт хүн амын 84% нь амьдралын тодорхой хугацаанд бүсэлхий нурууны өвдөлтөөр өвдөж байсан гэсэн судалгаа байдаг.
Хөдөлгөөний дутагдал, хэт таргалалт, тамхи, холын зайнд жолоо барих, байрлалаа өөрчлөхгүйгээр удаан хугацаагаар зогсоо эсвэл суугаа байх, чичиргээтэй багажтай ажиллах, жирэмслэлт гэх зэрэг нь бүсэлхий нурууны өвдөлт үүсэхэд нөлөөлдөг.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл Мандир мед эмнэлэгт цаг аваарай.
Нурууны өвдөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?
Нурууны ачааллыг багасгахын тулд амьдрах орчин болон өдөрт давтан хийдэг үйлдлүүд дээр анхаарах хэрэгтэй. Үүнд:
- Аль болох цэх алхах
- Хэрвээ удаан зогсох шаардлагатай ажил хийдэг бол хоёр хөлөө ээлжлэн өндөрт байрлуулах,
- Сандал дээр суухдаа суудлаа хойшоогоо бүрэн налж цэх суух, нурууны ард жижиг зөөлөвч хийн нурууг дэмжих
- Ойролцоогоор 45 минут суусны дараа суудлаасаа босч 5 минут хөдөлгөөн хийх
- Хэвтэхдээ эхлээд орон дээрээ суун хажуу талаараа хэвтээд дараа нь дээшээ харан хэвтэх, орноосоо босохдоо энэ үйлдлүүдийг эсрэгээр хийх,
- Гутал өмсөх болон үдээс үдэхдээ хөлөө өндөрт тавих,
- Хүнд зүйл өргөхдөө нэг өвдгөө нугалан доош суугаад биедээ ойрхон барьж өргөх,
Тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүсийн нуруу өвдөх магадлал нь хийдэггүй хүмүүсээс 10 дахин бага байдаг байна. Алхах, сэлэх болон аеробек дасгалууд нурууны өвдөлтийг мөн түүнээс шалтгаантай хөдөлгөөний бэрхшээлийг багасгахад сайнаар нөлөөлнө. Хэрвээ нуруу аль хэдийн өвдсөн бол мэргэжлийн амчид хандан шалтгааныг тодорхойлсны дараа тохирох дасгал хөдөлгөөнийг хийх нь илүү зохимжтой юм.
Нуруу өвдөх үед илрэх зовууриуд:
Бүсэлхий, нурууны өвдөлт нь нурууны доод хэсгээр чилж болон хөшиж өвдөх, аль нэг хөл рүү эсвэл хоёр хөл рүү бадаарах зэргээр илэрдэг.
Нурууны булчин чангарч, муруйсан тохиолдолд өвдөлтийн анхны шинж тэмдэг 1-3 долоо хоног үргэлжилж арилах боловч, дараагийн сэдрэлт хэдэн сараар үргэлжилнэ.
Энэ тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандаарай.
Нурууны өвдөлт намдаах аргууд
- Нурууны хөнгөн өвдөлтийн үед та мэргэшсэн бариа засалчаар бариа хийлгүүлэх
- Өвдсөн хэсэгтээ теннисний бөмбөгөөр массаж хийх
- Дээшээ харж хэвтээд цээжнийхээ ард дэр эвсэл өөр зүйл 15-20 секундийн хугацаанд хийх
- Доошоо хараад нуруугаараа хотойн, бөгтийх иогийн дасгал хийх
- Цэх зогсоод мөрөө урагшаа, хойшоо болгох
- Хүйтэн жин тавих зэрэг үйлдлүүдийг хийж өвдөлтөө багасгах боломжтой.
Хэрвээ бүсэлхий, нурууны хэсгээр ойр ойр өвдөх, өвдөлт нэмэгдэх тохиолдолд та заавал мэргэжлийн эмчид хандан шалтгааныг эрт тодорхойлж зөв арга техникээр эмчлүүлээрэй.
Та мэргэжлийн эмчийн зөвлөгөө авахыг хүсвэл Мандир мед эмнэлэгт цаг аваарай.